Цэс Close

Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тангараг өргөх ёслолд урьжээ

Шинээр сонгогдсон Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг ирэх сард болох тангараг өргөх ёслолдоо оролцохыг урьсан тухай олон эх сурвалж CBS News телевизэд мэдээлсэн бөгөөд тангараг өргөх ёслолд нэмэлт гадаадын нэр хүндтэй хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Трамп сонгуулийн дараахан буюу арваннэгдүгээр сарын эхээр Ши Жиньпинд урилга илгээсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн ч урилгыг хүлээж авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч тэр даруй тайлбар хийгээгүй байна.

Ши Жиньпинээс гадна шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн багийнхан нэгдүгээр сарын 20-нд Капитолын ордонд бусад удирдагчдыг хүлээн авах санаачилгыг дэвшүүлжээ. Унгарын хэт барууны үзэлт Ерөнхий сайд Виктор Орбан нь Трамптай халуун дотно харилцаатай бөгөөд энэ долоо хоногт Трамптай уулзсан ба тангараг өргөх ёслолд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

Ихэвчлэн элчин сайдууд болон бусад дипломатчдыг тангараг өргөх ёслолд урьдаг ба 1874 онд хамаарах Төрийн департаментын бүртгэлээс гадаадын удирдагч хэзээ ч эрх мэдлээ шилжүүлэх ёслолд оролцож байгаагүйг харж болно.

Трампын ойр тойрны гишүүд буюу төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Марко Рубио, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар Ши Жиньпингийн засгийн газрыг хатуу шүүмжилсээр байгаа юм.

Трамп саяхан Хятадаас ирэх бараанд ногдуулах татвараа нэмнэ гэж сүрдүүлсэн билээ. АНУ нээлтийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 19-нд “TikTok”-ын хятадын толгой компани болох “ByteDance”-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээ зарах шаардлагыг тавьсан ба эс бөгөөс АНУ-д хориг тавихыг анхааруулаад байгаа билээ.

Трамп 2017 онд анх тангараг өргөхдөө дэлхийн тавцанд олонд танигдаагүй байсан. Энэ удаад дэлхийн удирдагчид Трампыг үндсэндээ одоогийн ерөнхийлөгч гэж үзэж байна.

Эх сурвалж: CBS

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах