Танилц: Шахмал түлшинд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өчигдөр (2024.12.16) захирамж гаргажээ.
Захирамжаар нийслэлийн гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, түгээх тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, холбогдох журмуудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийн гишүүд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бусад ажилд холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан НИТХ-д танилцуулах юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр ажиллах болсон байна.
Сэтгэгдэл үлдээх