Цэс Close

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ажиллалаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ажиллалаа. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хуулийн зөвлөх Б.Аз, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн багийн Ахлах менежер Г.Бүүвэйхүү, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуу Засгийн газрын харьяа Захиргааны байгууллагуудын хүнд суртлыг арилгах, иргэдэд чирэгдэл учруулдаг дүрэм журмуудыг цэгцлэх, хүний эрхийн зөрчил үүсгэдэг зөрчлүүдийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна. Хүний эрхийн Үндэсний Комисст энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавилаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид:
Хэм хэмжээний актыг цэгцлэх, анхаарах цаг нь болсон. Захиргааны байгууллагууд өөрсдийн хэм хэмжээнээс давсан дүрэм журам баталдаг болсон нь явж явж хүний эрх дээр ирдэг. Хуулийн зарчим бол системээр нь асуудлыг шийдэх юм. Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ирсэн иргэдийн гомдлыг шилжүүлэх, шийдэх асуудал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой улирал бүр санал, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулан хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах