Цэс Close

“Үр дүнд суурилсан удирдлага” сургалтыг зохион байгууллаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ажилтан, албан хаагчид “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтот уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа.
“Үр дүнд суурилсан удирдлага” сургалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн Ахлах судлаачийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмаа, Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундраа нар нээж үг хэллээ.
Мөн “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага ба төлөвлөлтийн үндсэн ойлголт арга зүй” сэдвээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх Д.Намхайдагва,
“Үр дүнд суурилсан төлөвлөлтийн үндсэн ойлголт арга зүй” сэдвээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх С.Оюунсоёмбо,
“Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ” сэдвээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх Я.Бямбасүрэн нар сургалтыг явууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах