ТАНИЛЦ: БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн "Ур чадварын шалгалт"-ад хамрагдах хуваарь
БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн Аж үйлдвэрийн , Үйлчилгээ-1салбаруудад бүртгүүлсэн иргэдийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн Ур чадварын шалгалтад хамрагдах хуваарийг дараах жагсаалтаас шалгана уу.
Шалгалтанд тэнцсэн нэр бүхий ажил хайгч иргэд II шатны шалгалт болох Ур Чадварыг үнэлэх шалгалтад заавал хамрагдана. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.
Ур чадварыг үнэлэх шалгалтын дүнг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дараах сайтуудад зарлан мэдээлнэ.
https://hudulmur-halamj.gov.mn/,
https://youtube/2zZzdpXqbnw?si=PBcJXYc9N4VkZiMR –с харна.
Заасан өдөр, заасан газарт шалгалтад хамрагдах бөгөөд цагаас хоцорвол оруулахгүй болохыг анхаарна уу.
Мэргэжлийн Ур чадварын үнэлгээний бичиг баримтыг Ур чадварын шалгалтын үеэр зэрэгцүүлэн шалгана.
Биеийн тамир, ярицлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
Ур чадварын шалгалт нь Монгол-Солонгосын политехникийн коллеж дээр явагдана.
Онооны хуваарилалт дараахитай адил байна.
Салбар |
Нийт |
Ур чадварын шалгалт |
||
Биеийн тамир |
Ярилцлага |
Суурь ур чадвар |
||
Аж үйлдвэр | 100 | 30 | 30 | 40 |
Бусад салбар | 110 | 30 | 30 | 50 |
Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өөгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдэллийг илгээгч байгуулагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх