Цэс Close

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна.
БНСУ нь 16 улсаас ажиллах хүч хүлээн авч ажиллуудаг бөгөөд Монгол Улсаас 20 жилийн хугацаанд 37,000 гаруй иргэдийг илгээсэн бөгөөд одоо 4,400 гаруй гэрээт ажилтан тус улсад албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.

Ойн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ХХҮЕГ (Илгээгч байгууллага), БНСУ-д МУ-аас суугаа ЭСЯ, ГБХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн эх орондоо амжилттай ажиллаж буй Д.Энх-Оюун урилгаар тус тус оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах