Цэс Close

Б.Батбаатар: Бидний бүх ажил ард иргэдээ сайхан амьдруулахад чиглэх ёстой

Б.Батбаатар: Бидний бүх ажил ард иргэдээ сайхан амьдруулахад чиглэх ёстой

Бид нарын зорилго ерөөсөө л иргэд маань эрүүл энх орлоготой дундаж чинээлэг давхаргатай ийм улс орныг иргэдийн аж амьдрал сайжирсан аз жаргалтай амьдарч болох Монгол Улсдаа туурга тусгаар улс орондоо эзэн болж чадах тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө бид нарын бүх ажилд чиглэх ёстой юм. Төсөв байна уу? Хууль байна уу? Бодлого байна уу? Тогтоол шийдвэр байна уу? Бид нарын алхаж байгаа хийж байгаа уг авиа болгон тийшээ л чиглэх ёстой бусад зүйл бол дараагийн асуудал юм байгаа юм. ДНБ-ий өсөлтийг өсөлтөөс нь давсан өсөлттэйгөөр төсвийн зарлага нэмэгдээд өнөөдөр ДНБ-ий 37% дээр ирж батлагдаж байгаа нь тийм таатай үзүүлэлт биш. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүд ярьж байна. Тэр хөнгөлөлт чөлөөлөлтүүдээ Засгийн газрын түвшинд хийх тухай ярьж байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт байхыг бол дэмжинэ. Гэхдээ энэ татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүд өнгөрсөн цаг хугацаан дотор томоохон цөөхөн хэдэн банк санхүү томоохон компаниуд дээр л очиж хуваарилагдаж байна.

Тэд татвараас чөлөөлөгдөж байна. Дундаж анги бизнес эрхлэх гэж босгож эхэлж байгаа старт ап түвшинд ажиллаж байгаа өрх гэрээ эргэн тойрноо босгох гэж зүтгэж байгаа тэр хэсэгт энэ татварын хөнгөлөлт чөлөөлөлт мэдрэгдэхгүй байна. Тэндээ татвар нь татварын хөнгөлөлт чө чөлөөлөөд татварын зөв бодлого нь очиж суугдахгүй байна ЖДҮйлдвэрлэгч нар тухайн салбар дээрээ ажил тогтож чадах тэр эх үүсвэр нөөц боломжгүй болоод байна. Тийм учраас Засгийн газар бизнес эрхлэх зүйлээс гараа татах ёстой бодлогоо татаж авах ёстой Засгийн газар татвараа аваад үйл ажиллагаагаа явуулаад халамж хэсэгт хэрэгтэйд нь халамж, нийгмийн тогтвортой байдал аюулгүй байдлыг хангах хэсэгтээ тэр татварын бодлогоор орж ирсэн. Хөрөнгө санхүүгээ захиран зарцуулдаг тэр чиглэл рүүгээ ажиллах хэрэгтэй. Монголын банк санхүүгийн байгууллагууд юм уу томоохон га компаниудын бодлого төрийн бодлого болж хувирчхаад байна аа гэж харагдаад байгаа юм. Үүнийг засахын тулд бид нар төсвөөсөө эхлэх хэрэгтэй. Тийм учраас дэмжээгүй байр сууриа илэрхийлж үг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах