Цэс Close

Юн Сог Ёль: Би цус урсах эрсдэлээс зайлсхийхийн тулд авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхөөр шийдсэн

Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоож эмх замбараагүй байдал үүсгэсэнтэй холбогдуулан улс төрийн хариуцлага хүлээлгэхээр түр саатуулж байцаалт авахаар болсон ч түүнийг дэмжигч иргэд болон Хөх ордны хамгаалалт саад учруулж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөө өглөө Юн Сог Ёлыг баривчилж, түүнээс байцаалт авахаар болсон бөгөөд түүнийг Гвачон хот дахь CIO-ын төв байр руу явж байгааг шууд дамжуулалтаар үзүүлжээ. Солонгосын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн мөрдөн шалгах газраас /CIO/ мэдээлснээр, Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг өнөө өглөө /2025.01.15/ 10:33 цагт гүйцэтгэсэн байна.

Харин Юн Сог Ёль  "Хэдийгээр энэ ажиллагаа хууль бус боловч цус урсах эрсдэлээс зайлсхийхийн тулд авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхөөр шийдсэн хэмээн мэдэгджээ.

Солонгос Улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг түтгэлзүүлж бослого үймээн дэгдээсэн гэх хэргээр саатуулж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap, Associated Press

Бэлтгэсэн: Ц.КАСтро

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах