Цэс Close

Мэргэжилтнүүд хятадад тархаад буй халдварыг тахлын эрсдэлгүй гэв

Хятадад томуу төст хүний ​​метапневмовирус (HMPV) халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь Ковидтой төстэй тахал дахин гарах вий гэсэн болгоомжлолыг хүмүүсийн дунд төрүүлээд байна.

Маск зүүсэн өвчтөнүүдээр дүүрсэн эмнэлгүүдийн зургууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархаад байгаа нь хүмүүсийн айдсыг бүр ихээр төрүүлээд байгаа ч олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд HMPV нь Ковид шиг биш. Мөн энэ нь цоо шинэ халдвар бус өмнө нь байдаг байсан халдвар гэсэн тайлбарыг өгсөн юм.

Getty Images Several masked patients wearing winter clothes sit at chairs to receive infusion therapy at a hospital in Shanghai on 27 December 2024.

Тэдний хэлж буйгаар хятад болон бусад оронд HMPV нь ихсээд буй шалтгаан нь ердөө өвлийн улирлаас үүдэж байгаа хэрэг. Ихэвчлэн өвөл энэ халдвар ихэсдэг ба тэдгээр тохиолдлуудын л нэг гэжээ.

HMPV гэж юу вэ, түүний шинж тэмдгүүд, хэрхэн тархдаг вэ?

2001 онд хамгийн анх Нидерландад анхны тохиолдол илэрч байсан ба HMPV нь хүнээс хүнд халдварлах эсвэл эд зүйлс, гадаргуугаар дамжин халдварладаг байна.

Тухайн вирус нь ихэнхдээ амьсгалын замаар халдварладаг бөгөөд шинж тэмдэг нь ханиаднаас бараг ялгагддаггүй. Түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь ханиалгах, халуурах, хамар битүүрэх зэрэг байдаг.

HMPV вирусийн халдвараар ихэнхдээ бага насныхан, тэр дундаа хоёр хүртэлх насны хүүхдүүд халдварлах нь элбэг. Мөн дархлааны систем нь сул хүмүүс буюу өндөр настай болон хорт хавдартай хүмүүст илүү их эрсдэлтэй гэж Сингапурын халдварт өвчний мэргэжилтэн Ху Ли Ян хэлсэн байна.

Түүнчлэн дархлаа нь суларсан хүн халдвар авсан тохиолдолд хүндрэх нь элбэг бөгөөд уушгинд тодорхой хэмжээгээр нөлөөлөх, амьсгал давчдах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх аж. Хэрэв цаг алдахгүй эмнэлэгийн тусламж авахгүй бол хүндэрсэн тохиолдолд халдварын улмаас нас барах эрсдэлтэй хэмээн мэргэжилтэн Ху цохон тэмдэглэжээ.

Ковидтой адил тахал гарах эрсдэл бий юу?

Ковид маягийн тахлын айдас хүмүүсийн дунд хэт их байна гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд тийм тахал нь ихэвчлэн шинэ вирусийн улмаас үүсдэг. HMPV нь шинэ вирус биш тул тахлын эрсдэл бага. Энэхүү халдвар дэлхий даяар аль хэдийн тархсан ба олон арван жилийн турш байсаар ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс өмнө нь халдварт өртөж байсан тул тодорхой хэмжээний дархлаатай болсон гэж мэргэжилтэн хэлжээ.

Мөн одоогийн байдлаар дэлхий даяар ноцтой асуудал үүсгэх шинж тэмдэг байхгүй гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах