ФОТО: "Grammy Awards 2025"-ын улаан хивсний ёслолын онцлох одод
67 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж байна.
Тав дахь жилдээ Тревор Ноа ёслолыг хөтлөн явууллаа. Уг шоунд Сабрина Карпентер, Билли Эллиш, Шакира зэрэг тухайн жилийн хамгийн алдартай дуучид оролцож байгаа билээ.
Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолд нэгдүгээр сарын эхээр Лос-Анжелес хотод тохиолдсон гамшгийн талаар хөндөх ба урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдалтай тулгарсан анхны тусламжийн ажилтнуудын хүчин чармайлтыг хүндэтгэхийн зэрэгцээ хохирогчдод зориулж хандив босгоно гэж Грэммигийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Улаан хивсний зарим онцлох зургуудыг сонирхон харна уу:
Эх сурвалж: CBS, CNN
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх