С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэр нь хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй
Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Уг шийдвэрт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд байгаа. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, үл хүндэтгэж байгаа асуудал засгийн газарт огт байхгүй. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахын тулд аймаг орон нутагт эрхийг шилжүүлж, хэрэгжилтийг эзэнжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хаа хаанаа хууль дүрэм журмын нугалаа гарахгүй байх тал дээр энэ шийдвэрийг гаргасан.
Өмнө нь гарсан аливаа хууль, тогтоомж, шүүхийн шийдвэр зөрчигдөх тухай асуудал байхгүй.
Жил болгон үндэсний баяр наадмаар үүсдэг эрлийз морины асуудал байхгүй болж тусдаа уралддаг болсон. Хууль тогтоомж тодорхой болсон. Сэрвээ хэмжилтийг эргэлзээгүй болгохын тулд шинэ төрлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажил хийгдээд явж байна. Энэ жилээс морины сэрвээтэй холбоотой ямар нэгэн хардлага, үл ойлголцол болохгүй байх тал дээр ажиллаж сүүлийн үеийн дэвшилтэд технологиор нарийн хэмжилтийг хийдэг болно" гэв.
Сэтгэгдэл үлдээх