18-аас доош насныханд хүйс солиулах мэс засал хийхийг хоригложээ

BIRMINGHAM, ENGLAND - FEBRUARY 07: Operating theatre staff care for a patient in the recently opened Birmingham Queen Elizabeth Hospital on February 7, 2011 in Birmingham, England. The new Queen Elizabeth Hospital accommodates 1,213 beds and 30 operating theatres. The super hospital has a 100-bed intensive care unit - the largest in Europe - and the largest single floor critical care unit in the world. (Photo by Christopher Furlong/Getty Images)
Хуваалцах

Аргентины эрх баригчид 18 насанд хүрээгүй бол хүйсээ солиулах мэс засал хийхийг хоригложээ. Тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милейгийн ажлын албанаас мэдээлж байгаагаар энэ нь Учир нь энэ нь  хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэмээн үзсэн байна.

Тодруулбал, “Ерөнхийлөгч Хавьер Милей насанд хүрээгүй хүүхдүүдэд хүйс солиулах мэс засал, эмчилгээ хийхийг хориглохоор шийдвэрлэлээ. Хүйсийн тухай үзлийг хэт туйлшруулж, хүчирхийлэл болон сэтгэл зүйн дарамтаар хүүхдүүдэд хэрэглэж байгаа нь үнэн хэрэгтээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөн” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Мөн “Эрүүл эрхтэнд нь гэмтэл учруулж, үргүйдэл, зүрх судасны өвчлөлд хүргэж, улмаар сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүй мэс ажилбарын талаар насанд хүрээгүй хүүхдүүд бие даан шийдвэр гаргах чадваргүй байдаг. Тийм ч учраас хүүхдийн хүйс солих талаар анхдагч болох Их Британи, Швед, Финландад, сүүлийн үед АНУ зэрэг улсад энэ бодлогоо цуцалж, насанд хүрээгүй хүүхдүүдийг мэс ажилбарт оруулахыг хориглож байна” гэж ажлын албаны мэдэгдэлд дурджээ.

Аргентины Ерөнхийлөгч мөн хоригдлуудыг “гэмт хэрэг үйлдэх үед бүртгэгдсэн хүйсийнх нь дагуу” шоронд хуваарилахаар шийдвэрлэжээ. Хүйсээ өөрчилсөн гэх нэрийдлээр хорих ангиас шилжүүлэх хүсэлт гаргадаг явдлыг зогсоох үүднээс тус шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн