Цэс Close

Зорчигчийг “... Балай авгай…” хэмээн доромжилсон жолоочид хариуцлага тооцжээ

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянгол дүүргийн иргэн Б.С-ээс "02-238 гарааш дугаартай автобусыг бүтэн цаг шахам хүлээж байж суугаад удаан хүлээсэн тухайгаа хэлтэл "Битгий элийрээд бай, балай авгай минь" гэж загнасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү" гэх гомдол иржээ.

Иргэний гомдлын дагуу "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Д-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах