Г.Пүрэвдэлгэр: Зургаан хүн нас барсан хэргийн газарт агаарын шинжилгээ хийж, үнснээс дээж авсан
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2025/02/а.jpg)
Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: "Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Амь хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хэргийн газарт үзлэг явуулсан. Хэргийн газрын үзлэгээр уг дүүрэгт оршин суух 38 настай иргэн "О" нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Нас барсан иргэнтэй хамтран амьдрагч "Н" гэх иргэн хамт байсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу дүрс бичлэгийн аргаар хөндлөнгийн гэрчийг олж хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулсан. Ар гэрийн зүгээс өчигдөр хэвлэлийн байгууллагад мэдээлэл өгсөн.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогчийн ар гэрийнхний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий алба хаагчид явууллаа. Уг ажиллагаанд хохирогчийн ар гэрийн төлөөлөл бүхий ээж, дүү, ах гэх хүмүүс оролцсон. Урьдчилсан байдлаар хохирогч "О"-ийн биед ил харагдах гэмтэл шарх сорви илрээгүй.
Нас барсан үндсэн шалтгаан нь Шүүх шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий алба тушаалтны мэргэжлийн дүгнэлтээр тодорхой хугацааны дараа гаргана. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтын дор явуулж байна".
Мөн цагдаагийн 102 дугаарт энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр БГД-ийн 22 дугаар хороо, Зүүннарангийн ... дугаар хаягт 6 хүн угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Байшингийн гаднаас дуудахад сэрэхгүй байна гэдэг зүйлийг анх дуудлага өгсөн хүн тодотгож хэлжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хэргийн газрын үзлэгийг хийсэн. Угаартсан байж болзошгүй орчин нөхцөлийн агаарын шинжилгээ, үнснээс дээж авах гэх мэтчилэн тодорхой ажиллагаануудыг явуулсан.
Урьдчилсан байдлаар бүх шинжилгээг хийсэн. Мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт тодорхой хугацааны дараа гарна. Урьдчилсан байдлаар 6 иргэн угаартсан байж болзошгүй гэдэг дүгнэлт гараад байна. Мөн амь хохирогчийн хүү болох иргэн О-д цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар мэдээлэл хийж болохгүй гэж хэлээгүй” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх