1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгажээ

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа.
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэл ярихдаа, “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байна” гэв.
Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутган газар чөлөөлтийн 2800 гаруй янданг буулгаснаар агаарын бохирдол буурахад нөлөө үзүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх