УИХ-ын хаврын чуулган эхэллээ

УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлж байна. Тэрээр Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ гэв. Мөн хууль биш журам засаглаж байгааг нь бүх салбарт нийтлэг асуудал болсон тул нэн даруй өөрчилнө.
Тухайлбал эрчим хүчний салбарт л гэхэд 800 журам байгааг шүүмжлэв.
Чуулганы хуралдааныг нээсний дараа УИХ-ын гишүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай хүлээн авна. Дараа нь 12.00 цагаас УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно.
Сэтгэгдэл үлдээх