Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана

Хуваалцах

УИХ-ын 2025 оны хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн боловч өнгөрөгч долоо хоногт УИХ-ын дарга гадаадад байсан учраас чуулган хуралдахгүй өнжсөн. Тэгвэл өнөөдөр /2025.03.27/-нд УИХ-ын ээлжит чуулган хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн