Цэс Close

Санал солилцох уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарын бодлого, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, ажлын байранд нь чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхэлдэг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон албаны төлөөлөлтэй хамтран төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлийг танилцуулж, сургалтын чиглэлийг нэгтгэх, шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар төгсөлтийн дараах сургалтын олон улсын тогтолцоо, мэргэшүүлэх сургалтыг хэт олон чиглэлээр зохион байгуулж, төрөлжүүлэн мэргэшүүлж байгаа нь орон нутагт мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд хүргэж, мэргэшсэн тусламж үйлчилгээний төвлөрлийг бий болгох нэг шалтгаан болж байгаа учраас төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэл, мэргэшүүлэх сургалтын чиглэл, индексийг олон улсын чиг хандлагатай уялдуулан шинэчлэх, тодорхойлсноор орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг тодорхойлох асуудлуудыг ярилцлаа.

Сургалт эрхлэх байгууллагуудаас сургалтын чиглэлийг тогтолцооны шинэчлэл, олон улстай уялдуулан шинэчлэх саналаа ирүүлж хамтран ажиллахаар болсон.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах