УСУГ: Хэрэглээний хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна

Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажилтай холбоотойгоор 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагаас 2025 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 04.00 цагийн хооронд ХУД-ийн 1, 2, 15, 17, 18-р хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хягаарлах тул та бүхэн унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна.
Ус хаагдах байршил
- 120 мянгат
- 19-р хороолол
- Наадам центр
- Нархан хотхон
- Жаргалант хотхон
- Хурд хотхон
- Гэгээнтэн хотхон
- Төв цэнгэлдэх
- Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид.
Байршил
УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх