Монгол уулчид Эверестийн оргилд амжилттай хүрчээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд "Цэгц" клубийн уулчин Б.Батхишиг, "Хоризон" клубийн уулчин А.Баттогтох нар өчигдөр амжилттай авирчээ. Улмаар тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр /2025.05.18/ оргилд хүрчээ.
Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест нь далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт оршдог бөгөөд Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдтой харьцуулбал даруй хоёр дахин өндөр гэсэн үг юм.
2023 оны энэ өдөр "Жаргалант" уулчдын клуб багаараа Эверест, Лхоце оргилд гарч байсан бол өнгөрсөн 2024 онд хоёр уулчин хөтөчгүй гарч, буух үедээ осолдсон харамсалтай хэрэг гарсан юм. Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй хоёр уулчин амжилттай оргилд гарсныг эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Монголын уулчин Ч.Ариунзул мөн Эверестэд авирч байгаа бөгөөд өнөө шөнө шийдвэрлэх авиралтаа хийх юм байна.
Сэтгэгдэл үлдээх