Цэс Close

Улаанбаатар марафоны энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчиллөө

"Улаанбаатар марафоны" энгэрийн дугаарыг Д.Сүхбаатарын талбайд олгох байсныг өөрчилжээ.

Тодруулбал энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний хойд талын Захиргааны хаалгаар ороод зүүн гар талын тасалбар олгох хэсэгт

  • 1.5 км,
  • 5 км,
  • 10 км-т бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгоно.

Энгэрийн дугаар олгох цэг 11:00-19:00 цагийн хооронд ажиллана. Энгэрийн дугаар олгох бусад байршил:

  • Спортын төв ордон (1 давхарт)
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг)
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг)

21 болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн.

Мөн нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1.5 болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах