"МИАТ" ТӨХК ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

Байгууллагын нэр: “МИАТ” ТӨХК
Ажиллах нэгж: АГААРЫН ХӨЛГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ХАРЬЯА АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИКИЙН ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС
Ажлын байрны нэр: АГУУЛАХЫН НЯРАВ /ДАГАЛДАН/-2 орон тоо
Ажлын байрны зорилго, үүрэг: “МИАТ” ТӨХК-д ашиглагдаж буй агуулахын багаж, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эд ангийн ашиглалтын хугацаа стандартын дагуу өдөр тутам шалгах, хадгалах агаарын хөлгүүдэд техник үйлчилгээний үед шаардагдах багаж, тоног төхөөрөмжүүдээр хангалт хийж, өдөр тутмын ажилд хэрэглэгдэж буй зарцуулалтыг бүртгэн тайлан гарган ажиллахад оршино.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх;
- Англи хэлний TOEIC-ийн 350 буюу түүнээс дээш оноотой, эсхүл түүнтэй дүйцэх бусад шалгалтын оноотой байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах, сурч хөгжих хүсэлтэй;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй байх;
Ур чадвар:
- Компьютерын хэрэглээний программын зохих түвшний мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, харилцааны соёлтой, цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх;
- Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх; https://www.miat.com/download/miat-anket.pdf /татаж авах/
- Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia-ийн лавлагаа байж болно/;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia-ийн лавлагаа/;
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн ажилд орохыг хүссэн өргөдөл.
Материал хүлээн авах:
Материалыг 2025 оны 05-р сарын 28-ны өдрөөс 2025 оны 06-р сарын 06-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
Материалыг хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа-45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр, 105 тоот.
Холбоо барих утас: 7070-0044
Сэтгэгдэл үлдээх