Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллажээ

Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч авто, явган, морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан юм.
Сэтгэгдэл үлдээх