Үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөлөө

Хуваалцах

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.08.04/ 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв байна.

Иймд:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрт хүлээн авах,
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
  • Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн