Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумд амжилттай оролцож байна. Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, ЕСБХБ-ны Тэргүүн ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах Парисын гэрээний амлалтын дагуу 1 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эх үүсвэр, эрчим хүч хадгалах зай хураагуурт олгох, эрчим хүчний эдгээр төслийг хувийн хэвшлээр хийлгэхээр тохиролцож баталгаажуулав.
Эхний 500 Мвт-ийн төслийг ирэх 3 жилийн дотор хийж дуусгах, эхний 100 Мвт төслийг 2025 ондоо багтаан эхлүүлэх, төслийн ажлыг бататгахаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч энэ оны төгсгөлд Монголд айлчлахаар боллоо.
