Цэс Close

АНУ-ын виз мэдүүлэх ярилцлагад нас харгалзахгүй биечлэн ирэх шаардлагатай боллоо

2025 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын виз мэдүүлэгч /цагаачлалын бус виз/ бүр нас харгалзахгүйгээр ярилцлагад биечлэн ирэх шаардлагатай боллоо. Үүнд бүх насны хүүхдүүд хамаарна хэмээн Монгол дахь Америк Нэгдсэн Улсын Элчин Сайдын яамнаас мэдээллээ.

Тодруулбал өмнө нь АНУ-ын Цагаачлалын бус виз (nonimmigrant visa) авахад насанд хүрсэн хүмүүс л ярилцлагад заавал ирж, хүүхдүүд ихэнх тохиолдолд ярилцлагаас чөлөөлөгддөг байсан. Тухайлбал:

  • 14-16 хүртэлх насны хүүхдүүд: Ихэнх консулын газрууд ярилцлагаас чөлөөлж, зөвхөн бичиг баримт нь бүрэн байвал виз олгодог байсан.
  • 13 хүртэлх нас: Ихэнх тохиолдолд ярилцлагагүйгээр эцэг эхийн хамтаар виз авч болдог байсан.

Харин 2025 оны 9-р сарын 2-оос бүх насны виз мэдүүлэгчид, хүүхдүүд ч мөн адил биечлэн ирж ярилцлагад орох шаардлагатай боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах