ЭМДЕГ: Бүх нийтийн амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралт 7 дугаар сарын 10-17 өдрүүдэд үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгууллагын үйл ажиллагааны хэвийн горим, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЭМДЕГ-ын алба хаагчид хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажиллана.
📍ЭМДЕГ-ын даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/98 дугаартай “Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай” тушаалаар 7 дугаар сарын 10-17 өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд албан хаагчид хариуцлагатай жижүүрээр ажиллана.
👉Иймд даатгуулагч-иргэн та бүхэн дээрх өдрүүдэд 70101159 дугаар утсаар холбогдож ЭМД-тай холбоотой мэдээ, мэдээлэл авах боломжтой.
☎️Мөн даатгуулагч-иргэн та ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг амралтын өдөр, ажлын бус цагаас үл хамааран 1800-1363 лавлах утасны автомат хариулагчаас дараах мэдээллийг авах боломжтой.
- ЭМД-ын шимтгэл төлөлт
- И-Баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлөх заавар
- Шимтгэл төлөлтийн мэдээллээ emd.gov.mn вэбсайтаар шалгах
Сэтгэгдэл үлдээх