Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ

Хуваалцах

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М…” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар 51 нэр төрлийн 877,9 кг, 1264 ширхэг нийт 5,177,600 төгрөгийн үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар Орон нутгийн дэргэдэх устгалын комисст шилжүүлсэн байна.

May be an image of text

May be an image of tea and text

May be an image of tofu, longan and text

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн