Аравдугаар сарын 13-22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24…-29 градус хүйтэн, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-14 градус, бусад хэсгээр -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус дулаан байна.
