Санае Такайчи Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болов

Мягмар гарагт Либерал ардчилсан намын ерөнхийлөгч Санае Такайчи удаан үргэлжилсэн санал хураалтын дүнд парламентаас дэмжлэг авч, Японы анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо.
Доод танхимд тэрбээр 237 санал авсан байна. Дээд танхимын өрсөлдөөн нэлээд ширүүн явагдаж, эхний тойрогтоо олонхийн санал авч чадаагүй Такайчи хоёр дахь тойрогт илүүрхжээ.
Либерал ардчилсан нам болон Японы Инновацийн нам эвсэл байгуулсны дараа Такайчи ялалт байгуулсан бөгөөд энэ нь түүнд нэгдсэн сөрөг хүчнийг даван туулахад шаардлагатай дэмжлэгийг өгсөн юм.
Сонгогдсоныхоо дараа удалгүй Такайчи нь "Шийдвэр, дэвшлийн" гэх нэртэй өөрийн Засгийн газрын танхимыг байгуулж, туршлага болоод намын эв нэгдлийг тэнцвэржүүлэхийн тулд эрх баригч нам болон сөрөг хүчний намуудаас тэнцвэртэйгээр Засгийн газрын танхимаа бүрдүүлжээ.
Засгийн газрын танхимд олон жил ажиллаж, намын удирдлагын төлөө гурван удаа өрсөлдөж байсан Такайчи Ерөнхий сайдаар томилогдсон явдал нь түүний шаргуу байдал, улс төрийн ур чадварыг харууллаа. Тэрбээр албан тушаалдаа ханцуй шамлан орсон нь шинэ засаглал төдийгүй Японы улс төрийн дүр төрх өөрчлөгдсөнийг илтгэсэн үйл явдал болжээ.
Шинэ Ерөнхий сайдын хувиар Такайчи хэвлэлийн бага хурал хийж байгаа нь
Шинээр байгуулагдсан Засгийн газар зарим нэг саадтай тулгарч байгаа талаар Такайчи илтгэлдээ дурджээ
Такайчи болон түүний Засгийн газрын бүрэлдэхүүн зураг авалтдаа оролцохоор бэлтгэж буй нь
Шинээр бүрдсэн Японы Засгийн газрын танхим нийтээрээ зургаа авхуулж буй нь
Эх сурвалж: The Japan Times
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх