Цаг агаарын гамшигт үзэгдэл боллоо

11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн зүүн хэсгээр 2.0-9.0 мм, Өвөрхангай аймгийн өмнөд болон хойд хэсгээр 3.0-6.0 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн нутгаар 0.6-12.0 мм, Булган аймгийн нутгаар 4.0-15.0 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 3.0-14.0 мм, Төв аймгийн нутгаар 0.3-11.0 мм, Дундговь аймгийн нутгаар 1.0-13.0 мм цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
2025. 11.06-ны 08 цагаас 11.07-ны 08 цаг хүртлэх цаг агаарын тойм мэдээ
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 0.1-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их нь Булганы Рашаант 19.0 см, Дашинчилэн 18.0 см, Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Орхон 16.0 см, Увсын Цагаанхайрхан, Өвөрхангайн Баянгол 14 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ 13.0 см, бусад нутгаар 1.0-12.0 см цасан бүрхүүлтэй байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-18.0 мм бороо, нойтон цас, цас орлоо. Үүнээс хамгийн их нь Өмнөговь аймгийн Хүрмэнд 18.0 мм, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянголд 15.0 мм, Булганы Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дундговийн Дэлгэрхангай сумдын нутгаар 13.5-14.0 мм, Булганы Гурванбулаг, Өвөрхангайн Арвайхээр, Баянхонгорын Баянхонгор, Өмнөговийн Гурвантэс, Баяндалай сумдын нутгаар 12.0-12.4 мм, бусад нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Монгол Алтайн уулархаг нутгаар 1-13 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-12 градусаар дулаарч хоносон байна. Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -12…-17 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Онон, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-7 градус хүйтэн хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 м/с, говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 24-26 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр цас ороогүй, өнгөрсөн шөнө 0.1-0.9 мм цас орсон байна. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, шөнөдөө баруун өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 20-24 метр хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +6…+7 градус дулаан, өнгөрсөн шөнө -2...-3 градус хүйтэн хоносон байна.
11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн зүүн хэсгээр 2.0-9.0 мм, Баянхонгорт 9.0 мм, Галуутад 6.0 мм, Богд, Баянлиг, Жинст 7.0 мм, Жаргалант, Баянговь, Эрдэнэцогтод 6.0 мм, Өвөрхангай аймгийн өмнөд болон хойд хэсгээр 3.0-6.0 мм, үүнээс хамгийн их нь Богд, Нарийнтээл, Хайрхандулаанд 6.0 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Их цасны гамшигт үзэгдэл: 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө
Өвөрхангай аймгийн нутгаар 0.6-12.0 мм, үүнээс хамгийн их нь Баянголд 12.0 мм, Өлзийт 9.0 мм, Арвайхээр 8.0 мм, Төгрөг 7.0 мм, Булган аймгийн нутгаар 4.0-15.0 мм, үүнээс хамгийн их нь Рашаант 15.0 мм, Бүрэгхангай 14.0 мм, Гурванбулаг 12.0 мм, Булган 10.0 мм, Дашинчилан 9.0 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 3.0-14.0 мм, үүнээс хамгийн их нь Орхон, Орхонтуулд 14.0 мм, Баруунбүрэнд 8.0 мм, Зэлтэрт 7.0 мм, Хушаат 6.0 мм, Төв аймгийн нутгаар 0.3-11.0 мм, үүнээс хамгийн их нь Эрдэнэсант, Дэлгэрхаанд 11.0 мм, Заамарт 10.0 мм, Дундговь аймгийн нутгаар 1.0-13.0 мм, үүнээс хамгийн их нь Дэлгэрхангай 13.0 мм, Хулд 11.0 мм, Адаацагт 10.0 мм, Сайхан-Овоод 8.0 мм ахиухан хэмжээний их цас орж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Сэтгэгдэл үлдээх