Прокуророос 16 настай охины хэрэгт холбогдсон Э.Н, Э.Г нарыг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ

16 настай охины аминд хүрсэн гэх хэргийн явц монголчуудыг ихээхэн бухимдуулж байгаа билээ.
Сүүлд хохирогч охины ээж хэргийн газар байсан Э.Н, Э.Г нарыг дарамтад өртсөн байсан хэмээн хохирогчоор тогтоосныг эсэргүүцэж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн юм.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад, "Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар прокурорын байгууллагаас өмнө нь мэдээлж байсан.
Прокурор Э.Н, Э.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх