Өмнөд Солонгосын их сургуулийн элсэлтийн шалгалт явагдсан тул агаарын нислэгээ түр хязгаарлажээ

Өчигдөр Өмнөд Солонгост хагас сая гаруй хүн улсын их дээд сургуульд элсэх шалгалт өгсөн ба цагдаа нарыг тус тусын газарт хуваарилан, бүх нислэгийг хагас цагийн турш зогсоожээ.
Тус улсын шилдэг их, дээд сургуулийн шалгалтад хамрагсдын тоо сүүлийн долоон жилийн турш бүртгэгдсэн тооноос нэлээд өндөр байжээ.
Инчоны олон улсын нисэх онгоцны буудал болоод бүх нисэх онгоцны буудлуудад 13:05-13:40 цагийн хооронд онгоцны хөдөлгөөнийг хориглосон юм. Ингэснээр шалгуулагчид англи хэлний сонсож ойлгох хэсгийн даалгавраа саад бэрхшээлгүйгээр гүйцэтгэх боломжтой болсон байна.
Энэ зохицуулалтын хүрээнд нийт 140 нислэг хойшилсон байна. Тээврийн яамнаас 3000 метрээс доош өндөрт онгоцны хөдөлгөөнийг хязгаарласан тул нисэх онгоцны буудлын дээгүүр тойрон эргэлдэж буй онгоцнууд дуранд өртжээ.
Мөн зарим байгуулга, үйлчилгээний газрууд түгжрэл аль болох үүсгэхгүйн тулд ердийн ажил эхэлдэг цагаасаа нэг цагийн дараа үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх