Цэс Close

Дональд Трамп хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа буцаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп кофе, банана, үхрийн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй байх зарлигт гарын үсэг зуржээ.

Үнийн өсөлттэй холбоотой олон асуудлууд түүний засаг захиргаанд үүссэн учир ийм шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Дональд Трамп амьжиргааны зардлын асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байсан ч АНУ-ын парламентын сонгуулийн дараагаар тухайн асуудалд ийн анхаарлаа хандуулж эхэлжээ.

Цагаан ордноос гаргасан татвараас чөлөөлөгдсөн жагсаалтад орсон бүтээгдэхүүнүүдэд авокадо, улаан лооль, кокос, манго гэх мэт жимс, ногооноос авхуулаад олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хамаарагдаж байгаа юм.

Эдгээр барааг дотооддоо хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгааг Трампын засаг захиргаа баасан гарагт мэдэгдсэн билээ.

Мөн энэ долоо хоногт Дональд Трамп, Сангийн сайд нар энэ онд АНУ-д кофены үнийг 20 хувиар бууруулахаа амласан юм.

Цагаан ордон татвар ногдуулахаа больсон 100 гаруй бүтээгдэхүүнийг багтаасан жагсаалтыг гаргажээ. Үүнд,

  • Кофе
  • Какао
  • Хар цай
  • Ногоон цай
  • Ваниль шош
  • Үхрийн махан бүтээгдэхүүн
  • Жимс буюу акай, авокадо, банана, гуава, лайм, жүрж, манго, плантейн, хан боргоцой, төрөл бүрийн чинжүү, улаан лооль
  • Халуун ногоо буюу лаврын навч, кардамон, шанцай, амт оруулагч башир цэцэг, кориандрын үр, кумин үр, карри, цагаан гаа, орегано, паприка, гүргэмийн болон турмерик
  • Арвай, Бразил самар, кешью, макадамия самар, мисо, нарсны самар, намуу цэцгийн үр, тапиока, таро зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд хамаарагдана.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах