ФОТО: Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчилж байна. Төрийн айлчлал долдугаар сарын 06-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Тэгвэл Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Ус сувгийн удирдах газарт зочилжээ. Хүндэт зочныг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нарын албаны хүмүүс угтан авсан байна.














Сэтгэгдэл үлдээх