Яармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарлана

Яармаг орчмын хэрэглээний ундны усыг хэсэгчлэн хязгаарлана.
ХУД-ийн 5.6.7.23.24-дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг 2025.11.06 өдрийн 22:00 цагаас 2025 .11.08-ны өглөөний 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлах юм. Тодруулбал замын урд хэсэг буюу "Food City" худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнх Хадаа” -аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлийн хэсэг хамрагдах юм.
Хязгаарлалтад эмнэлэг, сургууль, цэцэрлэг орохгүй.
Хязгаарлалт хийх болсон шалтгаан нь хэрэглэгчдийн хэрэглээний бохир ус буюу хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах сан лацдаж цэвэрлэх юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид уусдаггүй 00 цаас , салфетик, хоолны хог хаягдал үсний сэв зэргийг ихээр суултууртаа хийж урсгаж байгаа нь дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хязгаарлалтад орсон хэрэглэгчдэд тухайн оршин суугаа газрын СӨХ болон орон сууцны конторуудаар дамжуулан мэдээллийг хүргэсэн байна. Мөн зөөврийн усаар хангах цэгүүдийн мэдээлэл тухайн орчимд оршин суугчдад хүргүүлэн ажиллаж байна хэмээн Ус сувгийн удирдах газар мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх