“Physical Asia: Welcome to Mongolia” шинэ нэвтрүүлэг энэ сарын 24-нд цацагдана

Хуваалцах

Physical Asia шоуны финалд өрсөлдсөн хоёр улсын баг буюу Өмнөд Солонгос болон Монголын оролцогчдыг уулзаж буйг харуулсан “Physical Asia: Welcome to Mongolia” гэх реалити шоу хийгдэхээр болжээ.

Тус шоунд холимог тулаанч Ким Дон Хён, кроссфитийн тамирчин Амотти, улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир нар оролцох юм байна. Мөн тусгай зочин нэмэгдэж оролцохоор төлөвлөжээ.

Нэвтрүүлэг нийт дөрвөн ангиас бүрдэх ба эхний хоёр анги арванхоёрдугаар сарын 24-нд цацагдах бол үлдсэн хоёр анги арванхоёрдугаар сарын 31-нд нийтийн хүртээл болох юм.

Эх сурвалж: Korea JoongAng Daily

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн