ТОСК: Тендер шалгаруулалтын зарлал

"Төрийн Орон сууцны корпораци" ТӨХХК-аас Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 1,601м2 барилгын суурьтай газрын тендер зарласныг нийтлэв.
| Огноо: | 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр |
| Тендер шалгаруулалтын төрөл: | Ажил |
| Тендер шалгаруулалтын нэр: | Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 1,601м2 барилгын суурьтай газар |
| Тендер шалгаруулалтын дугаар: | 20251103031 |
| Нийт төсөвт өртөг: | 336,536,502 |
| Тендер шалгаруулалтын арга: | Нээлттэй |
1.“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ“Үгүй”
- Тендерийг2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минут[1]-т “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 3 давхар 301 тоот Хурлын өрөө-нд зохион байгуулна.
- Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх:“Зөвшөөрөхгүй”
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:“Эрхтэй”
- Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
- Тендерийн баталгаа шаардах эсэх:“Үгүй”
- Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх:“Үгүй”
- Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх:“Үгүй”
- Сонирхогч этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр ирүүлэх ба тендерийн баримт бичгийн үнэ50,000 төгрөгийг Төрийн банкны 480034104401881355 тоот дансанд төлснөөр оролцох эрхтэй байна.
- Сонирхсон этгээд тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, VI дугаар хороо, Их тойруу 53/3 “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр, 3 давхар 308 тоот. Утас: 72887788, 99650931
[1] Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.
Сэтгэгдэл үлдээх