Хүннү, Сэлбэ хотуудын дулаан хангамжийг газрын гүний дулаанаар хангах төслийн суурь судалгааны тайланг танилцуулав

“Хүннү, Сэлбэ хотуудын дулаан хангамжийг газрын гүнийн дулаанаар хангах төслийн суурь судалгааны тайланг” танилцуулах хурал өнөөдөр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн А.Ундраа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр, Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Хурлын эхэнд Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2025 оны нэгдүгээр сард ХББОСЯ, Нийслэлийн Засаг даргын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Герман болон Европын орнуудад гүний дулааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд голлон оролцсон. ХББОСЯ-наас 200 сая төгрөг, нийслэлээс 100 сая төгрөг төсөвлөж Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтдээр суурь судалгааг хийлгэсэн” гэв.
Дээрх төслийн суурь судалгааг ШУА-ийн ООГФХ-ийн цахилгаан соронзон судлалын эрхлэгч Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Батмагнай танилцуулав. Танилцуулгад
"Монгол Улсын хэмжээнд 40 гаруй халуун рашаан байдаг бөгөөд энэ нь газрын гүнийн дулаан өндөртэй гэж үзэхэд хүргэсэн.
Хүннү талбайг чиглэн ирэх идэвхтэй неотектоник хагарлуудын хувьд тухайн бүс нутгийг газрын гүний дулааны хайгуулын судалгааны өндөр ач холбогдолтой болохыг тодорхойлсон.
Богд уулын боржин чулуунууд нь газрын гүнийн дулаан үйлдвэрлэлийн хувьд харьцангуй өндөр гэж дүгнэсэн" гэдгийг онцолжээ.
Ташрамд дурдахад, 2006 оноос хойш БНХАУ-ын 8 мужийн 70 гаруй хотод 926 гаруй цооног өрөмдөж орон сууц, үйлдвэр, онгоцны буудал, эмнэлэг, худалдааны төв зэрэг байгууллагуудыг дулаанаар хангаж байна.
Газрын гүний дулааны онцлог, давуу талыг албаныхан
ОХУ-ын зах зээлийн савлагаа болон импортоос үл хамаарч хэрэглээгээ хянадаг энергийн эх үүсвэртэй болно.
Нүүрс эсвэл газтай адил үнэ нь хэлбэлздэггүй.
Гүний дулаанаар бусад бохирдуулагч дулаан үйлдвэрлэлийг халж нүүрстөрөгчийн исэл ялгаруулахгүй .
Үнэ цэнийн хувьд нүүрсийг орлох, өгөөж өндөртэй дулаанаар хангах шийдэл хэмээн үзэж буйгаа хэлж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх