Цэс Close

ЦЕГ: Шинэ төрлийн луйвар бүртгэгдсэн тул яаралтай сэрэмжлүүлэг хүргүүлж байна

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай сэрэмжлүүлэг мэдээллийг хүргүүллээ.

Тодруулбал, цахим орчинд "Хаан банк шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдийн дунд урамшуулалт сугалаа явуулж байна. Линк дээр дараад сугалаанд оролцон мөнгө хожоорой" гэх зарыг түгээж байна. Холбоос дээр дарж оронгуут мөнгө, автомашин, гар утасны сонголттой хүрд эргэнэ. Иргэнд аль нэгийг нь хожлоо, авахын тулд та хувийн мэдээллээ явуулахыг хүснэ.

Энэ мэдээллийг нь ашиглан банкны апликейшн рүү нь нэвтэрч, мөнгийг нь залилж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах