Цэс Close

Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү оржээ

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү орлоо.

Эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% (1,764) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=65) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7% (71) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.6% (1,415) байна. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор нэмэгджээ.

Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал төдийлөн бураагүй тул иргэд та бүхэн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Мөн томуугаар өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч, сувилах эцэг эхчүүдэд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах