Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулж бүтээсэн “Баатар Аюуш” баримтат киноны тухай

Сэтгүүлч, найруулагч Тогтохбаатарын Төмөрголтын “Баатар Аюуш” нэртэй ээлжит баримтат кино бүтээл нийтийн хүртээл болоод удаагүй байна.
1945 оны 8 дугаар сарын 8 болон 10-нд Японы түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсууд тус тус дайн зарласан. Улмаар Зөвлөлт-Монголын хамтарсан морьт хорооны баруун жигүүрийн ангиуд 8 дугаар сарын 14-нд Жанчхүү хотын Жанбэй шианы төвд орж ирэв. Холбоотны цэргүүд японы эзлэн түрэмгийлэгчидтэй Ланвогоу гэдэг газар ширүүн тулаан өрнүүлж, Зөвлөлтийн армийн 54 цэрэг, Монгол Ардын армийн 6 цэрэг энэ тулааны үеэр баатарлагаар амь үрэгдсэн түүхтэй. Тэдний нэг нь хожим БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан байлдагч Лувсанцэрэнгийн Аюуш байв.
Энэхүү түүхэн үйл явдлыг хойч үедээ таниулан үлдээх, Лувсанцэрэнгийн Аюушийн намтар түүх, гавъяа зүтгэлийг дурсан мөнхлөх зорилгоор Японы түрэмгийллийг ялсны 80 жилийн ойд зориулан “Баатар Аюуш” нэртэй баримтат киног бүтээжээ.
Баримтат киноны зураг авалтыг БНХАУ-ын Бээжин хот, Жанчхүү хот, Монгол Улсын Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг зэрэг хоёр улсын газар нутгийг дамнуулан авсан бөгөөд түүх, цэргийн эрдмийн судлаач нарын яриа дүгнэлт, архивт хадгалагдаж буй түүхэн баримтууд болон хоёр улсын дипломат төлөөлөгч нар оролцсон олон талын эх сурвалж бүхий бүрэн хэмжээний бүтээл болно.
“Баатар Аюуш” баримтат киног 2025 оны 12 дугаар сарын эхээр CCTV.com анх цацаж, Монгол Улсын unen.mn http://unenmedee.mn/6f7, focusnews.mn https://focusnews.mn/?p=44841 зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цацагдан олны хүртээл болоод байна.
“БААТАР АЮУШ” баримтат киноны найруулагч, продюсер Тогтохбаатарын Төмөрголтын товч намтар:
Тогтохбаатарын Төмөрголт 1982 онд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд төрсөн.
Эзэмшсэн боловсрол:
- 2002–2006 онд Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл, утга зохиолын ангид суралцаж, бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2009–2012 онд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнд магистрын зэрэг хамгаалсан.
- 2016–2021 онд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний утга зохиолын хүрээлэнд утга зохиол судлалын докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
- 2013 оны 12-р сард CCTV.com сайтын Монгол хэлний сувагт редактораар ажлын гараагаа эхэлсэн. Эдүгээ тус редакцын Ерөнхий редактор, захирлын ажлыг эрхэлж байна.
Онцлох амжилтууд:
- Нийтдээ 600 гаруй нийтлэл, 200 гаруй видео контент гаргаж, дотоодын цахим ертөнцөд 10 сая гаруй хандалт авсан.
- 2019 онд, Хятадын “Үндэстний утга зохиол” сэтгүүлийн “Оны шилдэг орчуулагчийн шагнал”-ыг хүртсэн. Монгол Улсын Элчин сайдын яамны захиалгаар “Найзын өрөөнд”, “Гоо бүжигч” зэрэг өгүүллэгийг орчуулсан нь “70 зохиолч, 70 шилдэг өгүүллэг”- Хятадын шилдэг богино өгүүллэгийн түүвэр”-т багтсан. Өвөр Монголын Орчуулагчдын Холбооны захиалгаар “Битүүмжлэл” туужийг орчуулж, “Лү шюний утга зохиолын шагналт бүтээлүүд -VII” номд хэвлэгдсэн.
Сэтгэгдэл үлдээх