Цэс Close

НОБГ: "Суурьшлын бүсэд бэртэж, эндсэн зэрлэг амьтдын дийлэнх нь халиун буга, бор гөрөөс, могой, нүүдлийн шувууд байна

2025 онд  нийслэлийн шуурхай удирдлагын алба (11310005), нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн 205 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэг амьтдад НБОГ-с шаардлагатай арга хэмжээг авсан байна. Үүнээс 36 амьтныг асран тэнхрүүлж 17 амьтан эмчилгээ авах боломжгүй хорогдож, 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ.

Төрлөөр ангилбал:

  • Мөлхөгч амьтад 3 зүйлийн 122 байгаагаас 99  нь бамбай хоншоорт могой байна.
  • Хөхтөн амьтад 11 зүйлийн 47
  • Жигүүртэн амьтад -15 зүйлийн зүйлийн 28 (13 ангаахай дэгдээхэй),
  • Шавж 2 зүйлийн 7 бүл

Авран хамгаалсан амьтдаас Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд мөлхөгч амьтад (могой) илүүтэй бэртэж гэмтэх, эндэх нь их байсан аж.

Санамж: Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсийн зусланд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь UCS03048:2025 “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандартад нийцсэнээс бусад төрлийн хайс, хашаа барихыг өмчийн хэлбэр үл харгалзан нийтээр дагаж мөрдөх.

Сэрэмжлүүлэг: Могой нь автозогсоол, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, албан газар, айл өрхийн эзэмшлийн хашаа гм олон газраас олдож байгаа бөгөөд мөн таны тээврийн хэрэгслийн дугуй, доод эд анги, дулаан бүхий хэсгүүдэд орох магадлалтай тул сайтар шалгаж, болгоомжтой байхыг анхааруулж байна!

Эх сурвалж: НБОГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах