Цэс Close

Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч байна гэв

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоосон байна.

Энэхүү судалгаагаар 14 цэгийг тогтоож 2025 оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн 7 хоногийн давтамжтай тухайн цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.

Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол өвс байршуулсан бол өнөөдөр Манзуширын аманд 30 боодол өвс нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авчээ.

May be an image of arctic and text

May be an image of deer

No photo description available.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах