ЦЕГ: Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

Цахим орчинд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн. Тус дүрс бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж байгаа асуудлыг гомдол, мэдээлэлд бүртгэн шуурхай шалгах ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын ...-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх