Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2026 оны гуравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Улаанбаатар хот орчмоор, үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12-14 хэм, бусад хэсгээр -7-9 хэм хүйтэн, өдөртөө +6+8 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор, үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15-17 хэм хүйтэн, өдөртөө +2+4 хэм дулаан байх бол Тэрэлж орчмоор мөн үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19-21 хэм хүйтэн, өдөртөө +3+5 хэм дулаан байна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар -7-12 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6-11 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1-4 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0+5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9+14 хэм, бусад нутгаар +4+9 хэм дулаан байна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу!
Сэтгэгдэл үлдээх