Цэс Close

Л.Баяржаргал: Бид 30, 50 сая төгрөгийн аль алийг нь аваагүй, нотлох баримтаа гаргаад ир

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг шалгахаар саатуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өнөөдөр мэдээлэл хийх үеэр Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр, Би бол Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал. Би гэмт хэрэгт холбогдоод гурван жилийн турш хууль бус хонгилоор чирэгдэж явж байгааг монголын ард түмэн бүгд харсан. Хэн нэгэн дарга албан өрөөнд бие зассан, үүнийг нь шууд дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг Эрүүгийн цагдаагийн албаар шалгуулна гэж заналхийлсэн. Тэр хүн шөнөжин над руу залгасан, нэр нөлөө бүхий олон хүн ч холбогдсон. Гэхдээ шууд дамжуулалт олон нийтэд хүрсэн. Маргааш нь яагаад цагдаагийн байгууллагаас их мөнгөний тоо яриад гараад ирэв. Нотлох баримт байвал дэлгэ. Үнэн ийм бардам байдаг юм.

Бид хэн нэгнээс зүгээр сууж байгаад шантаажилж 30, 50 сая төгрөг авдаг хүмүүс биш. Манай сэтгүүлчийг 50 сая төгрөг авсан гэж байна. Бусдыг шантаажилж мөнгө авсан гэх тэр цаг хугацаанд нь манай сэтгүүлч нялх хүүхэдтэй гэртээ сууж байсан, ажлаа хийгээгүй байсан. Мөн мөрийтэй тоглоомчдоос 30 сая төгрөг авсан гэж байна. Хүргэлтийн таксигаар над руу 30 сая төгрөг дайгаад явуулсан юм байна. Би тэр мөнгийг нь аваагүй, үүнийг нотлох хэрэгтэй. Ийм юм болоогүй. Ингэж хэлээд хүнийг гүтгэж болдог юм уу?

30, 50 сая аль алийг нь аваагүй. Би нүүр бардам байна, нотлоод гаргаад ир. Манай редакцын бүх компьютер, тоног төхөөрөмж, гар утас, автомашин хураан авсан. Тэнд зохион байгуулалттайгаар ямар нэг зүйл шургуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бид ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ илэрхийлье.

Эрүүгийн цагдаагийн албан хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “Нэгүүн.мн” вэб сайтын сэтгүүлчийг прокурорын зөвшөөрөлгүйгээр саатуулан, шалгахыг завдсан. Улмаар тус редакцын удирдлагын эрүүл мэнд муудаж, эмнэлгийн тусламж авсан тухай асуудал үүсээд байна.

“Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал “Нэгүүн.мн сайтынхан 50 сая, 30 сая төгрөг аваагүй, бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах