Цэс Close

Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэлж байна

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу өнөөдрөөс орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног эхэлж байна.

Харин нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхлэх хуваарьтай байна. Харин түүний дараах долоо хоногт нь амарснаар дөрөвдүгээр сарын 13-наас III улирлын хичээл нь эхлэх юм.

Учир нь нийслэлд ханиад томууны дэгдэлтийг тооцон сурагчдыг өвөл зургаан долоо хоног амраасан тул энэ удаад нэг долоо хоног амарна. Харин орон нутгийн сурагчид өвөл таван долоо хоног амарсан тул мал төллөж буй энэ цаг үед хоёр долоо хоног амрах хуваарьтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах