“Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнийг бууруулах” төслийн зөвлөх хорооны хурал боллоо

“Монгол Улсад Хэрэхийн шалтгаант хүүхдийн зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах” төслийн зөвлөх хорооны хурал боллоо.
Хурлаар тус төслийн 2025 оны хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэв. Өнгөрсөн онд төслийг хэрэгжүүлэгч талууд нягт хамтран ажилласны үр дүнд хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоонд шинэ арга зүй, тоног төхөөрөмж нэвтрүүллээ.
Мөн орон даяар амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр сургуульд суурилсан кампанит ажил хэрэгжүүлж, сумын эмнэлгүүдэд шүдний кабинет байгууллаа. Энэ нь алслагдсан орон нутгийн айл өрх, хүүхдүүдэд эрүүл ахуйн зөв дадал суулгах, сэргийлэх боломжтой зүрхний өвчнийг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран төслийн тогтвортой байдлыг ханган ажиллах аж.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан
Сэтгэгдэл үлдээх