Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Хуваалцах

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 04-р сарын 02-нд нутгийн төв хэсгээр, 03-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

04-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн